Компанийн Туршлага

Нөхөрлөлийн гишүүд болон хуульч нарын ажиллаж байсан туршлагатай зарим төслүүдийг доор дурдав. Үүнд Компанийн өмнө ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа эсхүл Компанийн туршлага хуримтлуулсан бүхий л чиглэлийн төслүүдийн заримыг үзүүлсэн болно. Бид үйлчлүүлэгчийн нууцлалыг хүндэтгэн үздэг бөгөөд өөр бусад байдлаар зөвшөөрөөгүй бол үйлчлүүлэгчдийн нэрсийг задруулахгүй болно.

  • Монголын нэр хүнд бүхий зарим компаниудыг үүсгэн байгуулах болон тэдэнд зөвлөгөө өгөх - Big 4 Audit, Тансаг зэрэглэлийн брэнд, Ашигт малтмалын хайгуул олборлолт, Үйлчилгээний салбар, Нийлүүлэлтийн компаниуд
  • Дэлхийд алдартай зарим компаниудад Хамтарсан компани болон стратегийн нэгдлийн талаар зөвлөгөө өгөх - Big 4 Audit, Банк санхүү, олон улсын байгууллагууд.
  • Монгол улсын тэргүүлэх Зоос банк болон Анод банкуудын хүлээн авах, хэвээр үлдээх, дампуурал зарлах болон татан буулгахад Монгол улсын Төв банк (Монгол банк)-нд зөвлөх.
  • Төрийн өмчит уул уурхайн компани болон хувийн хэвшлийн салбарын хөрөнгө оруулагч нарыг оролцуулсан Монголын хэд хэдэн дампуурлын хэргийн нэг дээр компанийг татан буулгахын оронд дахин зохион байгуулахад зөвлөх – үл задруулах мэдээлэл
  • QGX Limited-ээс Баруун Наран нүүрсний төслийг олж авахад ашигласан Монголиан Майнинг Корпорэйшн-д олгосон 400 сая ам.долларын зээлийг оролцуулан Монголын зээлдэгч нарт олгосон (Монгол улсад байрлалтай барьцаагаар баталгаажсан) худалдааг санхүүжүүлэх зээл болон бусад зээлийг олгохтой холбогдсон зөвлөх – Стандарт Банк Плс-ийн төлөөлөл.
  • Олон улсын зээлдэгч нарын консорциумаас авсан олон тэрбум ам.долларын төслийн санхүүжилттэй холбоотой зөвлөх – Оюу Толгой ХХК-ийн төлөөлөл.
  • Хилийн чанадад хөрөнгийн биржид хувьцаа гаргахаас өмнөх Монголын төслүүдийн санхүүжилтийн зөвлөх – Хөрөнгө оруулагчид болон Монголын компаниудын төлөөлөл.
  • Монгол улсын төрийн өмчит болон хувийн хэвшлийн агаарын тээвэрт нисэх онгоц түрээслэхтэй холбогдсон зөвлөх – Офшор нисэх онгоц түрээслэх компаниудын төлөөлөл.
  • Төмөр замын хөдөлгүүр болон тээврийн хэрэгслээр баталгаажсан Монголын зээлдэгчид олгох зээлтэй холбоотой зөвлөх – ОХУ-ын Арилжааны банкны төлөөлөл.
  • Олон тооны уул уурхайн төслүүд, олон улсын санхүүгийн байгууллагууд болон зарим тохиолдолд офшор хөрөнгө оруулалтын сангуудын төлөөлөл, бусад тохиолдолд Монголын компани, мөн хөндлөнгийн судалгааны ажил болон хэлцлийн баримт бичиг бэлтгэх гэх мэт Монгол улс дахь олон тооны бизнесүүдийн зээл болон өөрийн хөрөнгөтэй холбоотой зөвлөх – Олон талын төлөөлөл.
  • Монголын газрын тосны бүтээгдэхүүн импортлогчид болон төмрийн хаягдал борлуулагч (Монгол улс дахь барьцаагаар хангагдсан) компанид худалдааг санхүүжүүлэх зээл олгохтой холбоотой зөвлөх – Офшор арилжааны банкны төлөөлөл.
  • Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй гэрээгээр ашигт малтмал олборлогчид уул уурхайн хэд хэдэн тоног төхөөрөмжийн санхүүгийн түрээстэй холбоотой зөвлөх – Офшор түрээсийн компанийн төлөөлөл.
  • Олон улсын санхүүгийн байгууллагууд болон офшор хөрөнгө оруулалтын сангийн өр төлбөр болон хөрөнгө оруулагчдад хувьцааг шууд санал болгохтой холбогдсон зөвлөх – Монголын арилжааны банкны төлөөлөл
  • Төв банк болон Монголын арилжааны банкуудтай хамтран үүсмэл санхүүгийн хэрэгслийн арилжаа хийх зээл (gold and forex) бий болгохтой холбогдсон зөвлөх.
  • Тухайн зээлэнд барьцаалсан Монголын хөрөнгийн барьцааг оролцуулан дотоодын зээлдэгч нарт олгосон зээлтэй холбоотой зөвлөх – Монголын арилжааны банкуудын төлөөлөл.
  • Үүсмэл санхүүгийн хэрэгсэл зэрэг санхүүгийн хэрэгслийн талаарх зөвлөх -Тэргүүлэх зэргийн хөрөнгө оруулалтын банкуудын төлөөлөл
  • Лондонгийн хөрөнгийн бирж, Хонконгийн хөрөнгийн бирж, Австралийн хөрөнгийн бирж, Торонтогийн хөрөнгийн бирж зэрэг төрөл бүрийн олон улсын хөрөнгийн биржийн IPO санхүүжилтийн зөвлөх - Үнэт цаас гаргагчид болон андеррайтерүүдийн төлөөлөл
  • Сингапурын хөрөнгийн бирж дээрх дунд хугацааны өрийн бичгийн хөтөлбөр зэрэг бүртгэгдсэн өрийн хэлцлийн зөвлөх- Үнэт цаас гаргагч болон андеррайтерын аль алиных нь төлөөлөл
  • Монгол улсын татварын тухай хууль, дүрэм журмыг дагаж мөрдөхтэй холбоотой асуудлаарх зөвлөх - Хэд хэдэн төлөөлөл
  • Монгол улсад оруулах хөрөнгө оруулалтад Монголын татварын өнцөгөөс хийгдэх офшор бүтэцжүүлэлттэй холбоотой зөвлөх - Хэд хэдэн компанийн төлөөлөл
  • Монгол улсын тэргүүлэгч газрын тосны хайгуул, импорт, бөөний худалдаа, тээвэрлэлт, хадгалалт ба нийлүүлтийн компаниудын зөвлөх - Монгол улсын үндэсний болон бүхэлдээ гадаадын өмчийн компаниудын төлөөлөл
  • Монгол улсад байгуулагдсан цөмийн энергийн тэргүүлэгч компаниудын зөвлөх - Хэд хэдэн компанийн төлөөлөл
  • Монгол улсын тэргүүлэгч ашигт малтмалын хайгуул эрэл, хайгуул, олборлолт, баяжуулалт, боловсруулалт ба борлуулалтын компаниудын зөвлөх-
    Хэд хэдэн компанийн төлөөлөл
  • Монгол улсын тэргүүлэгч сэргээгдэх эрчим хүчний (салхин турбин) төслийн зөвлөх- Япон болон Монголын хамтарсан компанийн төслийн төлөөлөл
  • Монгол улсын Засгийн газар, төслийн ивээн тэтгэгчид болон зээл олгогч консорциумын хооронд байгуулсан Монголын дахь анхны томоохон концессийн төслийн зөвлөх- 450 МВт-ын хүчин чадалтай нүүрсний дулааны 5-р цахилгаан станцын төсөл
  • Төлөвлөгдөж буй Тавантолгойн нүүрсний цахилгаан станцын зээл олгогч консорциумын зөвлөх- Тавантолгойн эрчим хүчний төсөл
  • Төрийн байгууллагууд, Монголын үндэсний тэргүүлэгч корпориациуд болон зээлдэгчдийг хамарсан ашигт малтмалын тээвэрлэлт ба экспортод зориулсан чухал ач холбогдолтой төслийн зөвлөх- Өмнө зүгийг чиглэсэн 270км урт төмөр замын төсөл
  • Нүүрсээр Цахилгаан үйлдвэрлэх цогцолборын тэргүүлэгч төслийн зөвлөх- Уурхайн аман дахь 250 MBт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станцын төсөл
  • Бараа таваар тээвэрлэх, импортлох/ экспортлоход зориулсан хэд хэдэн замын төслийн зэрэгцээ замын ерөнхий дэд бүтцийн асуудлаарх зөвлөх - Хувийн хэвшил болон Мянганы Сорилтын Компакт Гэрээгээр ивээн тэтгэгдэж байгаа төслүүд
  • Сэргээгдэх эрчим хүчний анхдагч төслийн зөвлөх- Говийн бүсийн хамтарсан компанийн Салхин турбины төсөл
  • МахониЛиотта нь жил бүр хуулийн этгээдүүд, газар, үл хөдлөх хөрөнгө, ашигт малтмалын болон бусад тусгай зөвшөөрлүүд, Засгийн газрын төслүүд болон бусад хөрөнгө дээр хөндлөнгийн судалгаа хийж хууль зүйн дүгнэлт боловсруулдаг. Хэлцлүүд нь голцуу 5,000- 4 тэрбум ам.долларын хооронд хэлбэлздэг.
  • Монголын үйдвэрчний эвлэл болон Монголд үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай компанийн хооронд Монголд хийгдэж буй анхны томоохон хэлцэл болон түүний үр дүнд бусад ашигт малтмал болон нийлүүлэлтийн компаниудын эвлэлдэн нэгдэх хүчин чармайлтын зөвлөх- Хэд хэдэн компанийн төлөөлөл
  • Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай тэргүүлэгч хуулийн этгээдүүдийн виз, ажиллах зөвшөөрөл, хөдөлмөрийн гэрээ, мөн Монгол улсын хуулиудын дагуух хөдөлмөр, эрүүл мэнд ба аюулгүй байдлын шаардлагуудыг дагаж мөрдөх асуудлаарх зөвлөх- Хэд хэдэн компанийн төлөөлөл
  • Үйлдвэрийн осол учирсан компаниудын мөрдөн шалтгалт ба үр дүнгийн таамаглалын процедурын болон үндэслэлтэй элементүүдийг багтаасан асуудлаарх зөвлөх-Хэд хэдэн компанийн төлөөлөл
  • Үл хөдлөх хөрөнгийн бүтээн байгуулалт, борлуулалт ба компанийн албан бичиг хөтлөлтийн чиглэлээр Монгол дахь тэргүүлэгч үл хөдлөх хөрөнгийн компаниудын зөвлөх - Хэд хэдэн компанийн төлөөлөл
  • Арилжааны болон орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн офшор бүтээн байгуулагчдын зөвлөх- Хэд хэдэн компанийн төлөөлөл
  • Оншор болон офшор хөрөнгө оруулагчид гэх зэрэг Монгол дахь арилжааны болон орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан авч буй хувь хүн болон компаниудын зөвлөх- Хэд хэдэн хувь хүн, компанийн төлөөлөл
  • Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төсөл, Концессийн тухай хуулийн төсөл, Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл, Эрдэс баялгийн бодлогын төсөл, Хөдөлмөрийн тухай хуулийн төсөл ба Компанийн тухай хуулийн төслийн зөвлөх