Жэймс Лиотта Нөхөрлөлийн гишүүн
Монгол улс Улаанбаатар хот 14253 Чингисийн өргөн чөлөө -13 ШХ- 28, хайрцаг - 364 Лэндмарк байр, 7 давхар
+ 976-1132-5344
+ 976-1132-5358
jay.liotta@mlmongolia.com
Ж.Лиотта нь Монгол улсад арван зургаан жил ажиллаж, амьдарч байгаа бөгөөд эхний хоёр жилд нь буюу 2000-2002 онуудад Америкийн Нэгдсэн Улсын Энхтайвны корпусын сайн дурын ажилтнаар Өвөрхангай аймагт ажилласан ба таван жил буюу 2012 оны 1-р сарын 1-ний өдрөөс МахониЛиоттад ажиллаж эхлэхээс өмнө Улаанбаатар хот дахь олон улсын хуулийн компанид Гүйцэтгэх захирлын ажил эрхэлж байсан.
Ж.Лиотта нь зах зээлд орох стратегийн асуудал, дотоодын түнш сонгох болон ашигт малтмал/эрчим хүч, дэд бүтэц, компани, санхүүгийн салбаруудад төрөл бүрийн чиглэлээр хуулийн үйлчилгээ, туслалцаа үзүүлж ажилладаг. Тэрээр The Legal 500 Asia Pacific-т арилжааны чиглэлээр туршлагатай тэргүүлэх хуульч болон Who’s Who Legal-д ашигт малтмалын салбарын тэргүүлэх хуульчаар тус тус нэрлэгдсэн. Түүний үйлчлүүлэгчид дунд Big Four буюу дөрвөн том гэгддэг аудитын компани, Торонтогийн Хөрөнгийн Биржид бүртгэлтэй ашигт малтмал, эрчим хүчний болон бусад компаниуд багтдаг.
Ж.Лиотта нь Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай, Хөрөнгө оруулалтын тухай, Газрын тосны тухай хууль, Ашигт малтмалын тухай бодлого, Ашигт малтмалын тухай хуулийн төсөл, 2006 оны Ашигт малтмалын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтүүд, Концессийн тухай (Төрийн болон орон нутгийн өмчийн тухай) хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн төсөл, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль ба Монгол улсад хөрөнгө оруулах болон бизнес эрхлэхэд үндэс суурь болсон бусад хууль тогтоомжтой холбогдуулан арилжааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөл хийдэг урдаа барих эрхмүүдийн нэг юм.
Ж.Лиотта нь Монгол улс дахь Америкийн Худалдааны Танхимын ТУЗ-ийн Даргаар 2015 оны 12-р сард сонгогдсон бөгөөд Монгол улсын Засгийн газрын агентлагуудтай хамтран ажилладаг бөгөөд хууль зүйн олон салбар чиглэлийн хууль тогтоомжийн шинэчлэл болон тэдгээрийг боловсронгуй болгох санал дэвшүүлдэг Монголын бизнесийн зөвлөлийн Хуулийн ажлын хэсгийн даргын албыг 2012 оноос 2016 оныг хүртэл хамтран хашиж байсан. Тэрээр Монголын бизнесийн зөвлөлийн Татварын ажлын хэсгийн гишүүн бөгөөд Монгол улсад АНУ-аас сууж байсан элчин сайд асан Алфонсе ЛаПортагийн хамт “Монголын нөхөд” байгууллагын төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн юм.
Тэрээр Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимын арбитрын шүүхэд болон Монгол Дээд шүүхийн оролцуулан Монголын шүүхүүдэд явагдсан шүүн таслах ажиллагаанд үйлчлүүлэгчдээ төлөөлөн оролцож байсан.
Мэргэжлийн ур чадвар:
- Монгол улсын Хууль зүйн Яаманд бүртгэлтэй гадаадын хуульч
- Нью Йорк мужийн Хуульчдын Холбооны гишүүн
Туршлага: Туршлагыг харна уу.
Сайшаал:
- “Тэрээр Монгол улсын хуулийн талаарх өргөн мэдлэгээрээ өндрөөр үнэлэгддэг бөгөөд Монгол улсын Засгийн газартай идэвхитэй харилцаа холбоотой хамтран ажилладаг.” (Chambers Global 2015)
- “Тэрээр Монгол улсын хуулийн талаарх гүнзгий мэдлэгээрээ өндөрт үнэлэгддэг.” (Chambers Asia Pacific 2015)
- “Тэр зөвхөн хууль зүйн зөвлөгөө өгөхөөс гадна хэлэлцээрт чухал ач холбогдол бүхий арилжааны болон улс төрийн шинжтэй ойлголтуудыг санал болгох өндөр чадвартай юм.” (Chambers Asia Pacific 2014)
- “Мэргэжлийн түвшний шинжээчийн дүгнэлт санал болгоно.” (Chambers Asia Pacific 2013)